Pocket аппликейшний үйлчилгээний нөхцөл

Та   "Pocket"   аппликейшнийг app store болон play store-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:

  • Овог, нэр
  • Регистрийн дугаар
  • Гар утасны дугаар
  • Имэйл хаяг

Өөрийн мэдээллийг үнэн зөв бүртгүүлснээр та “Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ (бага дүнтэй гүйлгээ)”-ний эрхтэй болох ба ингэснээр бага дүнгээр гүйлгээ болон худалдан авалт хийх, дансны үлдэгдлээ хянах боломжтой болно. Та өндөр дүнгээр цахим төлбөр тооцооны үйлчилгээ авахын тулд “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-н харилцагч үйлчилгээний төв, “Инвескор ББСБ” ХК-н салбаруудад өөрийн биеэр бичиг баримттайгаа хүрэлцэн ирж гэрээ байгуулах шаардлагатай.

Үйлчилгээний нөхцөл Цахим төлбөр тооцооны БАГА дүнтэй гүйлгээний эрх Цахим төлбөр тооцооны ИХ дүнтэй гүйлгээний эрх
Pocket хэтэвчийн дансны үлдэгдлийн дээд хязгаар 100,000₮ 20,000,000₮
Pocket хэтэвчээр хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар 20,000₮ 5,000,000₮
Pocket хэтэвчээр хийх өдрийн гүйлгээний дээд хязгаар 40,000₮ Өдрийн гүйлгээний хязгааргүй

Та Pocket хэтэвчийн дансаа Pocket аппликейшнээр дамжуулан удирдаж гүйлгээ хийх, дансны үлдэгдэл, гүйлгээний түүх болон өөрийн бүртгэлийн мэдээллээ авна.

Pocket аппликейшний хэрэглэгч болоход тавигдах шаардлага:

  • 18 нас хүрсэн, Монгол улсын иргэн байх
  • Ухаалаг гар утастай байх

Pocket үйлчилгээний шимтгэл

Pocket үйлчилгээний шимтгэлийг гүйлгээ хийх агшинд автоматаар хэрэглэгчийн данснаас дараах тарифаар суутган авна.

Гүйлгээний төрөл Гүйлгээний зорилго, давтамж Нэгж гүйлгээний шимтгэл
Цахим хэтэвчээс зээл төлөх Цахим хэтэвчийн зээлийн төлбөр төлөх бүрд 0₮
Төлбөр төлөх Гэрээт мерчант байгууллагаас худалдан авсан бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлбөр төлөх бүрд 0₮
Өөрийн болон бусдын банкны данс руу цахим хэтэвчээс мөнгө шилжүүлэх Цахим хэтэвчийн данснаас Банкны данс руу шилжүүлэх бүрд 100-400₮ /Төлбөр хүлээн авагч банкнаас хамаарна/
Хуулга харах болон үлдэгдэл шалгах Цахим хэтэвчийн дансны хуулга харах, үлдэгдэл шалгах бүрд 0₮
Тодорхойлолт Цахим дансны тодорхойлолт авах бүрд 1000 (нэг мянган) төгрөг
Орлогын гүйлгээ Мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэн цахим хэтэвчид хийх бүрд Төлөөлөгчөөр дамжуулахад 500₮
Зарлагын гүйлгээ Цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэн цахим хэтэвчнээс гаргах бүрд Төлөөлөгчөөр дамжуулахад 500₮
Мессеж мэдээ үйлчилгээ Цахим хэтэвчийн дансны орлого, зарлагын гүйлгээний мэдээ хийх бүрд Мэдээ бүрд 50₮

Хэрэглэгч та Pocket үйлчилгээнд нэгдснээр дараах эрхийг эдэлж, үүрэг хүлээх болно.

Pocket үйлчилгээний Хэрэглэгчийн эрх:

1.Хэрэглэгч нь Pocket дансаар дараах гүйлгээг гүйлгээний хязгаарт багтаан хийх;

1.1.Мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх;

1.2.Цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх;

1.3.Цахим мөнгөний шилжүүлэг хийх;

1.4.Цахим мөнгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх;

1.5.Цахим мөнгөний дансны үлдэгдэл шалгах;

1.6.Гүйлгээний хуулга авах;

2.“Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ийн үйл ажиллагааны журамтай танилцах;

3.Pocket үйлчилгээний эрхээ түр хаалгах, сэргээлгэх, цуцлах;

4.Өөрийн дансны үлдэгдэл болон гүйлгээний хуулгыг “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ийн журмын дагуу авах, холбогдох мэдээлэлд тайлбар хүсэх;

5.Pocket үйлчилгээний болон гүйлгээний талаар 1900-1188 дуудлагын төвд хандан гомдол, маргаан гаргах, түүнийг гэрээнд заасны дагуу шийдвэрлүүлэхийг шаардах;

6.Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-с шаардах.

Pocket үйлчилгээний Хэрэглэгчийн үүрэг:

1.“Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-нд хувийн мэдээллээ үнэн зөв, бүрэн өгөх. Хувийн мэдээлэлд өөрчлөлт орох үед Pocket аппликейшнийн “Хувийн мэдээлэл” хэсэгт шинэчлэн бүртгэх

2.Өөрийн Pocket дансны нууцлал болон аюулгүй байдлыг хангаж шаардлагатай тохиолдолд өөрчлөх, нууцлалыг хадгалах;

3.Хэрэглэгч цахим мөнгөний үйлчилгээний төхөөрөмжөө алдсан, үйлчилгээний нууц үг, ПИН код, нэвтрэх эрхээ хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн данснаас эрх олгогдоогүй, маргаантай болон луйврын шинжтэй гүйлгээ хийгдсэнийг мэдсэн тохиолдолд 1900-1188 дугаараар “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-нд нэн даруй мэдэгдэж дансыг түр хаалгах, мэдэгдээгүйн улмаас үүсэх хохирлыг бүрэн хариуцах;

4.Гүйлгээ хийхдээ дансны дугаар, мөнгөн дүнг зөв оруулж, сайтар нягталсны дараа баталгаажуулах бөгөөд буруу оруулснаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх үүрэгтэй.

5.Хэрэглэгч гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар гар утас, төхөөрөмжөө дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, аль нэг программыг буруу ажиллуулсан, гар утас, төхөөрөмж нь эвдэрсэн, унтарсан, сүлжээнээс гадуур гарсан, гар утасны эрх нь хаагдаж 90 хоногтоо орсон эсхүл төхөөрөмж гар утас, сим картаа гэрээнд зааснаас бусад байдлаар ашигласнаас гүйлгээ амжилтгүй болох гэх мэт аливаа үр дагавар, хохирол зардлыг өөрөө бүрэн хариуцна.

Pocket үйлчилгээ эрхлэгч “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ийн эрх, үүрэг

“Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ийн эрх:

1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах;

2. Хэрэглэгчийн Pocket данснаас олон давтамжтай, сэжигтэйд тооцогдох гүйлгээ хийгдсэн тохиолдолд “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК нь хэрэглэгчээс гүйлгээг шалгах, баталгаажуулахыг шаардах, дансыг түр хаах зэрэг ажиллагаа хийх;

3. Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;

4. “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр дансыг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, хэрэглэгч:

4.1.Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;

4.2.Дансыг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;

4.3.Худал мэдээлэл өгсөн;

4.4.Хууран мэхэлсэн;

4.5.“Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан;

4.6.Pocket үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;

4.7.Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон.

4.8.Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, шаардлагатай тохиолдолд дансыг түр хаах болон цуцлах

“Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ийн үүрэг:

1. Гэрээний нөхцлийг өөрийн санаачилгаар өөрчилж болох ба өөрчлөлтийг хуанлийн 30 (гуч) хоногийн өмнө Pocket үйлчилгээний вэб хуудсаар дамжуулан мэдээлэх ба өөрчлөлт орсноос хойш хэрэглэгч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох;

2. Энэхүү гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг бусдад үл задруулах;

3. Хэрэглэгчийн гүйлгээг өөрийн техникийн боломж, хүчин чадлын хүрээнд түргэн шуурхай найдвартай гүйцэтгэх, системийн тасралтгүй, хэвийн, аюулгүй ажиллагааг хангах;

4. 1900-1188 дугаарт ирсэн санал хүсэлт, мэдэгдэл, гомдолд ажлын 3 хоногийн дотор холбогдох хариу өгөх, боломжит хугацаанд шийдвэрлэх;

5. Хэрэглэгчийн цахим мөнгөнд хөрвүүлсэн мөнгөн хөрөнгийг банкны баталгааны дансанд 100% байршуулж, бизнесийн болон барьцааны зорилгоор ашиглахгүй байх.

6. Бусад

7. Үйлчилгээнд бүртгүүлснээс хойш талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хур тунадастай болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан, галт уулын болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт ба хүйтрэлт эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

8. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас үүдсэн нөхцөл байдал 30 хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд гэрээг цуцлагдсанд тооцно.

9. Хэрэглэгч гэрээ байгуулснаар “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК болон түүний толгой, охин, хараат компаниудад дараах зөвшөөрлийг өгч байгаа болно. Үүнд:

9.1.Хэрэглэгчийн зөвшөөрөлд үндэслэн зөвшөөрөгдсөн мэдээлэл ашиглан үйлчилгээ үзүүлэх;

9.2.Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх;

9.3.Үйлчилгээний мэдээ, мэдээлэл хүргэх;

9.4.Хууль болон гэрээнд заасан үүргийг хангуулах зорилгоор гуравдагч этгээдэд мэдээллийг өгөх.

10. “Pocket цахим мөнгөний үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ”-тэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.