💡Таны санхүүгийн мэдлэгт 💡

Pocket • 2023.11.20

Хуримтлал үүсгэнэ гэдэг маш амаргүй ажил.🤔

Зөвхөн мөнгө санхүүгийн байдалтай холбоотой биш, давхар хувь хүний сахилга бат, дадал зуршилтай холбоотой байдаг учраас тийм хэрэг. Хадгаламж өлсөхөөс эхэлнэ гэдэг шиг бид хуримтлал хийхдээ өөр ямар нэгэн зүйлд зарцуулж болох байсан мөнгөө хуримтлал болгон хувиргаж байгаа гэдгээ хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Монгол ардын зүйр цэцэн үгэнд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг бол хуримтлал дээр эсрэгээрээ гэсэн үг. Та өнөөдөр тэвчиж болох зардлыг хуримтлал болгон хувиргаснаар өөртөө илүү сайхан ирээдүйг бэлдэж байгаа юм.🤔 


Бид хуримтлал үүсгэхдээ аливаа нэг зорилготой үүсгэдэг бөгөөд зорилгоосоо шалтгаалан хуримтлал урт хугацааны, богино хугацааны гэх мэт байна. Урт хугацааны хуримтлалаа, урт хугацаанд барин амжилттай хуримтлуулахын тулд та түүнийг хамгаалсан богино хугацааны хуримтлалууд давхар үүсгэж болох юм. Тэтгэвэрт гарахад зориулсан хуримтлал үүсгэлээ гэж бодоход тухайн хуримтлалаа нэг мөнгөний хэрэг гарахад л хаачихгүйн тулд наана нь санхүүгийн эрсдэлийн хуримтлал үүсгэж үндсэн том хуримтлалаа хамгаалах юм.😻🫶