💡Таны санхүүгийн мэдлэгт💡
Pocket • 2023.06.09
Эрүүл мэнд эрхэм баян гэдэгчлэн бид хувийн санхүүгийн зарчим болоод төлөвлөгөөндөө өөрсдийн эрүүл мэндэд зориулах төсөв, мөнгөө зөв төлөвлөн оруулснаар хувийн санхүүгийн байдал ч дагаад сайжрах боломжтой юм.
Жил тутамд хийлгэх хэрэгтэй байдаг ерөнхий үзлэг шинжилгээ бол эрүүл мэндийн санхүүгийн хамгийн үндсэн хэсэг. Би сард хэдэн төгрөгийг эрүүл мэндийн үзлэгт зориулж хадгалах вэ? гэдгээс эхлэнээ гэсэн үг юм л даа. Мэдээж эрүүл мэндийн даатгал төлөх нь эрүүл мэндийн санхүүгээ хамгаалж буй томоохон хэрэг.
Үүнээс гадна урьдчилан сэргийлэх анагаах ухаан талаасаа зөвхөн үзлэг шинжилгээнээс гадна бидний анзаардаггүй маш олон зүйлс бий. Жишээ нь: Aжлынхаа цайны цагаар бид эрүүл мэнддээ муугаар нөлөөлдөг хоол авч идэхдээ гэртээ бэлдэж авч явах боломжтой байсан эрүүл хоолны сарын зардлыг дунджаар 10 хоногт л зарцуулдаг. Тэгвэл энэхүү зардлыг багахан хэмжээний хөдөлмөр гарган, амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулж хэмнэх нь эрүүл мэндийн санхүүдээ хөрөнгө оруулж буй томоохон алхам юм. Энэ мэтчилэн таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж байдаг зүйлсийг өөрчлөхөд санхүүгийн хувьд ямар өөрчлөлт гаргах хэрэгтэй байна энэ нь ашигтай байна уу? эсвэл илүү мөнгө шаардлагатай байна уу? гэдгийг маш сайн тооцоолон дүгнэлт хийгээд үзээрэй.
Эрүүл мэндийн санхүүгийн бас нэгэн чухал ойлголт нь жижиг гэлтгүй зүйлс ч том нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгох юм.
Жишээ нь: өдөр болгон усаа авч явдаг сав маань хуванцар байх нь хорт хавдар үүсгэх магадлалыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг учраас энэ сарын цалингаасаа шилэн сав худалдаж авъя гэдэг шийдвэр бол миний эрүүл мэндийн санхүүгийн зөв зохицуулалт юм. Мэдээж бидний хамгийн сайн мэддэгчлэн тамхи татдаг хүмүүс тамхинаас гарвал эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна хэдэн төгрөгийг хэмнэх боломжтой вэ? гэдгээ тооцох нь эрүүл мэндийн санхүүгийн хамгийн том жишээ билээ.
Мөн эрүүл мэндийн санхүү гэдэг ойлголтод зөвхөн урьдчилан сэргийлэлтээс гадна бас нэгэн чухал хэсэг бол гэнэтийн зүйл тохиолдох үед бэлтгэлтэй байх юм. Эрүүл мэндийн гэнэтийн асуудлуудад зориулж тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ танд хуримтлал үүсгэх хүндрэлтэй байгаа тохиолдолд зээлийн аппликейшний үйлчилгээг ч ашиглаж болох юм. Нэг удаа гэрээ байгуулаад л гэнэтийн асуудлын үед шууд авч болох мөнгөний эх үүсвэртэй болно гэсэн үг шүү дээ.