Pocket - Санхүүгийн зөвлөгөө #66

Pocket • 4 өдрийн өмнө

Зээл авах үед бид мэдээж маш олон зүйлийг тооцоолдог. Эхний ээлжид тухайн зээлийг зарцуулах гэж байгаа зүйл маань үнэхээр заавал зээл авч байж хийхээр чухал зүйл мөн билүү биш билүү гэдгээс эхэлнэ. Хэрвээ мөн бол яг хэдий хэмжээний зээл хэрэгтэй гэдгээ тооцоолно. Үүний дараа зээлийн эргэн төлөлтөд хамгийн чухал зүйл бол зээлийн хугацаа. Зээлийн хугацаа гэж зээлийн гэрээгээр тохиролцсон зээл авснаас эхлэн төлж дуусах хүртэлх хугацааг хэлнэ. 

Зээлийн хугацааг зүгээр л зээл олгогч талаас шууд санал болгож байгаагаар нь сонгохдоо биш та өөрийн тогтмол орлого эсвэл зээл аваад эхлүүлэх гэж буй ажлаасаа олох орлого зэрэгтээ үндэслэн тооцоолох хэрэгтэй. Хэрвээ таны ирээдүйн орлого богино хугацаанд ихээр орж ирэх учраас өрийн дарамт үүсэх нь бага гэж үзвэл аль болох богино хугацаат зээл зүгээр. Харин ирээдүйн орлого маань урт хугацаандаа найдвартай харин ойрын хугацаанд өрийн дарамт бага баймаар байна гэвэл урт хугацаатай зээлийг сонгох гэх мэтчилэн өөрийн зээл авах үеийг сайтар тооцоолоорой.