Pocket зөвлөж байна #1

Pocket • 5 өдрийн өмнө

Мэдээллийн технологи, харилцаа холбоо маш хурдацтай хөгжиж буй өнөөгийн бизнесийн орчинд аюулгүй байдлын асуудал улам бүр чухал болж байна.

Иймд Pocket аппликейшн бид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр ажиллаж буй Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 Стандарт гэж юу вэ?

ISO 27001 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нь мэдээллийн үнэт хөрөнгийг хамгаалах, удирдахад тусалдаг олон улсын стандарт юм. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны тусламжтайгаар мэдээллийн хөрөнгийн нууцлалыг хамгаалж, мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөхөөс сэргийлэх тул энэхүү стандартыг хэрэгжүүлснээр мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг ханган, аюул занал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болж байна гэсэн үг юм. 

Мэдээлэл хэмээх үнэт зүйлийг зөвхөн том байгууллагууд л хамгаалж, алдаж сэргийлэхээс гадна хувь хүн бүр өөрийн хувийн мэдээллийг чандлан хадгалж, хамгаалах үүрэгтэй байдаг билээ.