Pocket - Санхүүгийн зөвлөгөө #65

Pocket • 2022.08.01

Бидний эргэн тойрон дох орчинг бүрдүүлж байгаа олон жижиг зүйлс бидэнд мэдэгдэхгүйгээр бидний амьдралд томоохон нөлөө үзүүлж байдаг. Өнөө үед хамгийн том нөлөө үзүүлж байгаа зүйл мэдээж интернет, ухаалаг утас болон сошиал платформуудын хэрэглээ. Өдөр бүр магадгүй цаг бүр бид энэ орчинд тодорхой хугацааг өнгөрүүлдэг болсон байна. Ийм их хэрэглээтэй зүйл магадгүй өмнө хэзээ ч байгаагүй биз. Тэгвэл энэ их цаг хугацаагаа хий дэмий шар мэдээ, хов живэнд зарцуулахгүй байх тал дээр анхаарч илүү өөртөө хэрэгтэй зүйлсэд зарцуулахдаа ашиглах хэрэгтэй шүү. 

Жишээ нь та инстаграм, фейсбүүк, твиттэр зэрэг өөрийн сошиал платформууд дээрээ хэрэгтэй мэдээ мэдээлэл өгөхүйц хүмүүсийг, хуудсуудыг дагаж харин хэрэгцээгүй мөртлөө нэг мэдэхэд л орчихсон, уншчихсан, үзчихсэн сууж байдаг тэр хуудсуудаа дагахаа болих хэрэгтэй. Ихэнх тохиолдолд эдгээр платформууд зар сурталчилгааны зориулалтаар л ашиглагдах болсон учраас аль болох хиймэл зар сурталчилгаанд хуурталгүйгээр зөвхөн өөрт хэрэгцээтэй зүйлсийг хайж чаддаг байх хэрэгтэй. 

Жижиг асуудал мэт боловч бидний тархи өөрийн мэдэлгүй тэдгээр жижиг зар сурталчилгаануудад хууртаж хэрэггүй худалдан авалт хийж, цаг хугацаагаа хэрэггүй зүйлд зарцуулах нь ихэссэн. 

Та сошиал дээр дагаж болох  санхүүгийн чиглэлийн дараах хуудсуудаас санаа аваарай. 

https://www.facebook.com/IWT

https://www.facebook.com/FinancialPeace/

https://www.facebook.com/daveramsey/

https://www.facebook.com/GetSmarterAboutMoney/

https://www.facebook.com/RobertKiyosaki

https://www.instagram.com/gofundyourself/

https://www.instagram.com/wannabedebtfree/

https://www.instagram.com/katiesaves/

https://www.instagram.com/charlottemusha/