Дараа төлөх үйлчилгээний тухайд

Pocket • Уржигдар 09:17

BNPL (Buy Now Pay Later) буюу дараа төлбөрт худалдан авалтын үйлчилгээ зөвхөн Монголд ч гэлтгүй олон улсад ч финтек хэрэглэгчдийн нийтлэг хэрэглээ болоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Хувийн санхүүдээ анхаарал хандуулдаг, мөнгөний зарцуулалтаа зөв хийдэг хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой үйлчилгээ бол дараа төлбөрт худалдан авалтын үйлчилгээ юм. Олон улсад хийгдсэн энэ төрлийн үйлчилгээг ашиглагчдын судалгаагаар: 

2021 онд нийт худалдан авагчдын 55.8% нь BNPL үйлчилгээг ашигласан. 

2020 болон 2021 онд хэрэглэгчдийн тоо 15 сарын дотор 85%-аар өссөн. 

BNPL үйлчилгээ ашиглан худалдан авалт хийдэг хүмүүсийн 75% нь миллениал болон gen-z үеийнхэн байна. 

Судалгаагаар BNPL хэрэглэгчдийн 62% кредит картыг орлуулж болохуйц гэж үздэг. 

BNPL хэрэглэгчдийн 45% нь нэг удаа шууд төлөхөд хэтэрхий өндөр төлбөртэй бүтээгдэхүүн авахын тулд ашигладаг бол 36% нь зээлийн шимтгэл болон хүү байхгүй учраас ашигладаг. 

Хэрэглэгчдийн 60% нь тухайн үйлчилгээг ашиглан буруу худалдан авалт хийж байсан гэж хариулж байсан. 

Цахилгаан бараа худалдаж авахдаа BNPL-ийг хамгийн түлхүү ашигладаг.