Яагаад эрт босно гэж?

Pocket • 6 өдрийн өмнө

АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар өглөө 5 цагт босдог хүмүүс өглөө 7 цагт босдог хүмүүсээс жилд дунджаар арван мянган доллароор илүү орлого олдог гэсэн дүн гарчээ. Яагаад өглөө эрт босдог хүн илүү их орлоготой байдаг вэ? Өдрийн илүү олон цагийг орлого олохын тулд ашигладаг байж болох ч дийлэнх тохиолдолд адилхан цагийг ашиглаж байлаа. Эрт босдог хүмүүс нь эрт унтдаг, орой босдог хүмүүс нь орой унтдаг буюу өдрийн сэрүүн байгаа цаг нь адилхан гэсэн үг. Гэтэл яагаад ийм өөр байна вэ? 

Өглөө эрт босдог хүмүүст үүсдэг давуу тал бол тухайн цагийг өөртөө зориулж чаддагт байдаг байна. Хүн болгонд зөвхөн өөртөө зарцуулах цаг хэрэгтэй бөгөөд таны амьдралын чанар хэр их ийм цагийг өөртөө гаргаж чаддаг вэ гэдгээс шууд хамааралтай ч байж болно. Та хэрвээ оройн цагийг ч зөвхөн өөртөө зориулж чадна гэвэл заавал эрт босох шаардлагагүй. Гэвч оройн цагаас илүү өглөөний цагт сатаарах нь бага бөгөөд оройн цагт та өөртөө цаг гаргасан ч энерги тань дууссан үед тийм ч бүтээмжтэй байж чадахгүй байж магадгүй юм.