Хамтдаа хэрэгжүүлээрэй.

Pocket • 2022.05.13

АНУ-ийн Сенатор Elizabeth Warren өөрийн “All your worth: The Ultimate Lifetime Money Plan” номондоо энэхүү дүрмийн талаар оруулсан байдаг. Энэ аргын хувьд энгийнээр та зардлаа төлөвлөхдөө эхлээд орлогын 20 хувийг хадгаламж, 50 хувийг зайлшгүй хэрэгцээт зардлуудад, үлдсэн 30 хувийг өөрийн хүссэнээр зарцуулна гэсэн үг. Мэдээж хэрэг тухайн хүний орлогын хэмжээ, зайлшгүй гарах зардал нь өөр өөр байхаас шалтгаалан яг энэ хуваалт хүн бүрд тохирохгүй.

Гэхдээ иймэрхүү хуваалтын арга нь санхүүгийн сахилга баттай болохоор анхлан суралцаж байгаа хүмүүст маш тохиромжтой байдаг. Хэрвээ таны ойр дотнын хэн нэгэн хэт их үрэлгэн байгаа тухайгаа, санхүүгийн сахилга баттай болох хэрэгтэй байгаа тухайгаа танд хэлбэл та энэ аргын талаар зөвлөн хамт хэрэгжүүлж болох юм. 

Санхүүгийн сахилга баттай болох аргыг хамтдаа хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй бөгөөд учир нь гэвэл хамтрагчид бие биенийхээ санхүүг илүү анхааралтай сайн хянаж чаддаг байна. Мэдээж та өөрийн орлого зарлагын байдлыг яг үнэнээр нь хэлж болохоор таны ойр дотнын хэн нэгэн байх хэрэгтэй.