Цаг хугацааны үнэ цэн

Pocket • 2022.05.11

Санхүү гэдэг ойлголт мөнгө гэдэгтэй салшгүй холбоотой бол мөнгө гэдэг ойлголт үнэ цэн гэдэгтэй зайлшгүй холбоотой. Бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнтэй. Жишээ нь өнөөдөр таны барьж утас өөрийн гэсэн үнэ цэнтэй. Үүнийг шууд үнэ гэж ойлгохоосоо өмнө үнэ цэн гэдэг нь арай өөр зүйл ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Таны утсаа ямар үнээр авч болох нь анх үйлдвэрлэсэн газраас зарцуулсан өртөг, шингээсэн ашиг, тээврийн зардал … гэх мэт маш олон хүчин зүйлийн дүнд тогтоогдож байгаа. Гэхдээ танд үзүүлэх үнэ цэн гэдэг зөвхөн таниас шалтгаална.Та 4 сая төгрөгийн утсаа зөвхөн ярих, мессеж бичих, энгийн зураг дарах зэргээр ашигладаг бол таны утасны танд өгч байгаа үнэ цэн 1 сая төгрөгийн утаснаас юугаараа илүү вэ? Яг үүнтэй адил үнэ цэн гэдэг олон хүчин зүйлээс шалтгаалаад харилцан адилгүй байж болно. Тэгвэл харилцан адилгүй болгож буй хамгийн чухал хүчин зүйл бол цаг хугацаа юм.Хуучны олдворууд илүү үнэ цэнтэй болж үүнийгээ дагаад өндөр үнээр зарагдаж, хотын төвийн хуучин байшингууд цаг хугацааны эрхэнд хот тэлэхийн хэрээр үнэтэй болж, эдэлгээ хэрэглээ ихтэй зүйлс цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэгүйдэж байдаг зэрэг нь бүгд л үүнтэй холбоотой. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлээд байдаг хүмүүсийн хамгийн итгэлтэй шалтгаан нь ч цаг хугацааны үнэ цэн юм.